Хилари эхний тулаанд ялалт байгууллаа

img

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй Дональд Трамп болон Хилари Клинтон нар өнөөдөр анх удаагаа халз мэтгэлцсэн билээ.

 

Тэгвэл уг халз мэтгэлцээнд эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари ялалт байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Халз мэтгэлцээний дараа “CNN” агентлаг үзэгчдийн дунд “Хэн нь илүү байсан вэ?” гэх нээлттэй санал асуулга явуулсан байна.

 

Санал асуулгад оролцогчдын 67 хувь нь Хилариг илүү байсан гэсэн бол үлдсэн 27 хувь нь Трампийн төлөө саналаа өгчээ. Иргэд “Хилари тун болгоомжтой ярьж байсан. Харин Трамп хэтэрхий шударга, хэтэрхий нэг талыг барьсан мэдэгдэл хийж байсан” хэмээн дүгнэжээ. "CNN" агентлаг твиттер хуудастаа санал асуулгын үр дүнг нийтлэхдээ "Хилари эхний тулаанд ялалт байгууллаа" гэж мэдээлсэн байна.  

 

Ирэх арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулиас өмнө нэр дэвшигчид хоёр удаа халз мэтгэлцэх билээ. Дараагийн халз мэтгэлцээн ирэх сарын 8-ны өдөр Лас Вегас хотноо зохион байгуулагдана.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Guest:
Hillary ялаагуй Donald ялсан байнаа , бусад мэдээ сайн унш, yahoo, CNN-ээр тархиа угаалгадгаа болимоор юм ,
2016-09-27
ENE YANKHAN:
HILLARY YALAAD OROSTOIGOO BAILDAAD DELHIIGEE SUNUUH YUM BAIGAA BIZ HAMAA ALGA
2016-09-27