Шимон Перес таалал төгсчээ

img

 

Израйлийн Ерөнхийлөгч асан Шимон Перес 93 насандаа таалал төгссөн талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Тэрээр энэ сарын 13-ны өдөр цус харваж, эмнэлэгт хүргэгдсэн билээ.  Ерөнхийлөгч Тель-Авив хотын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Ерөнхийлөгчийн биеийн байдал өнгөрсөн сараас эрс муудсан аж.

 

Перес 2007-2014 оны хооронд Ерөнхийлөгчөөр ажилласан юм. 1994 онд тэрээр Нобелийн энхтайвны шагнал хүртсэн билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ёстой мундаг хүн сайн төрөл олох болтугай
2016-09-28
irgen:
Израйлийн ерөнхий сайд асан
2016-09-28