Хар салхи дөрвөн хүний аминд хүрэв

Тайванийн төвийн хэсгийг “Меги” гэх хар салхи дайран өнгөрсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
“Хар салхины улмаас дөрвөн хүн амиа алдаж, 400 гаруй хүн гэмтсэн” хэмээн тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс мэдээлсэн байна.
Аврагчид Юлэн хотын 28 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Тус хот хамгийн их хохирол амссан бөгөөд ихэнх барилга байгууламж хар салхины улмаас сүйдсэн аж.
Энэ сарын 9-ний өдөр “Меранти” гэх салхи дайран өнгөрч, зургаан хүний аминд хүрчээ. “Малака” гэх хар салхи энэ сарын 16-ны өдөр Тайванийг дайран өнгөрч, 10 мянган хүнийг орон гэргүй болжээ.
Ийнхүү ганцхан сарын дотор Тайванийг гурван салхи дайран өнгөрч их хэмжээний хохирол амсаад байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ