Зам тээврийн ослоор 12 хүн гэмтжээ

img

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс  зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдэж, 12 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

 

СХД-ийн Энхтайваны өргөн чөлөө, Хөрс худалдааны төвийн зүүн замд T.Succeed маркийн авто машины жолооч С нь явган зорчигч 07 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээжээ.

 

 

Мөн БГД-ийн нутаг Чингүнжавын гудамж, Улаанбаатар паласын зүүн замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 32 настай эмэгтэй Ч, тэргэнд сууж явсан 01 настай эрэгтэй Т нарыг мөргөж гэмтээсэн байна.

 

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ