Япон 37.5 тэрбумын хохирол амсчээ

Японы өмнөд хэсгийн Кумамото мужид өнгөрсөн дөрөвдүгээр сард 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Уг газар хөдлөлтөөс ганцхан өдрийн дараа дахин 6.2 болон 4.1 баллын газар хөдлөлт болжээ.
“Газар хөдлөлтийн улмаас 50 хүн амиа алдаж, 365 хүн бэртсэн” талаар тус улсын Гамшгаас хамгаалах төвийн дарга мэдээллээ. Байгалийн гамшгийн уршгаар Кумамото муж 37.5 тэрбум ам.долларын хохирол амссан талаар “www.japantimes.co.jp” уламжлав.
Цуврал газар хөдлөлтөөр тус мужийн ихэнх барилга байгууламж, зам талбай сүйджээ. Аврах алба “Ойролцоогоор 170 мянган барилга нурсан” гэж мэдээлжээ. Өнөөг хүртэл 200 мянга гаруй иргэн хорогдох байранд амьдарч байна. Засгийн газар Кумамото мужид олгох мөнгөн тусламжийн асуудлаар хуралдаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ