Ирак руу дахин цэрэг илгээнэ

АНУ-ын Засгийн газар Ирак улс руу нэмж цэрэг илгээхээр болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгахын тулд дахин цэрэг илгээхээр болсон хэмээн Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.
Пентагоноос “Цэргийнхээ тоог 615-аар нэмэгдүүлэхээр болсон. Энэ цэргүүд Афганистан болон Африкийн зарим оронд алба хааж байсан туршлагатай” гэж мэдэгдсэн байна.
Цэргүүд Иракийн армийнханд зөвлөгөө өгөхөөс гадна Мосул хотыг чөлөөлөх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэнэ. Вашингтон өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш Ирак руу илгээсэн цэргийнхээ тоог гурав дахин нэмэгдүүлсэн билээ.
Ирэх сарын эхээр дээрх цэргүүд зорьсон газраа очих гэнэ. “Аюулгүй байдлын улмаас цэргийн тоог мэдээлэх боломжгүй” талаар Пентагоны тэргүүн Эштон Катчер мэдэгджээ. Америкийн 5200 орчим цэрэг Ирак улсад үүрэг гүйцэтгэж буй талаар хэвлэлүүд мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ