Сагсчид элсний наадмаас мөнгөн медаль хүртжээ

Азийн элсний наадам Вьетнам улсын Дананг хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцсон манай баг тамирчид мөнгө медаль хүртжээ.
Манай улсын эрэгтэй шигшээ багийн тамирчид Иракийн багийг 20:7-гоор хожиж, шигшээд шалгарсан. Улмаар Катарын багтай аваргын төлөө тоглож 15:12-оор хожигдож мөнгөн медалийн болзол хангасан юм.
Уг тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн спортын найман төрөлд 37 тамирчин өрсөлдөж байна. Одоогоор тамирчид хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл, сагсан бөмбөгийн төрөлд мөнгө, нийт найман медаль хүртээд байна.
Азийн элснй наадамн аравдугаар сарын 3-нд дуусна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ