“Сутайн буянт” ХХК-д мэдэгдэл хүргүүлжээ

img

 

Улсын ерөнхий прокурорын газрын тээврийн прокурорын газарт энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 3218 гомдол, мэдээлэл иржээ. Гомдол мэдээллийн 3026 буюу 93.2 хувийг зам тээврийн осол эзэлж буй бөгөөд нийтийн тээврийн жолооч нараас гаргасан 129 осолд хяналт тавьж шийдвэрлэсэн байна.

 

Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээний "Сутайн буянт” ХХК-ийн жолооч нар зам тээврийн 12 осол гаргаж үүний улмаас 2 хүн нас барж, 1 хүн хүндэвтэр гэмтсэн байна.  Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар прокурорын мэдэгдлийг 2 удаа тус компанид хүргүүлсэн байна. Мөн тус компанид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр шалгалт хийжээ.

 

Шалгалт хийх үеэр 6 автобусны хурд хэмжүүр болон ар талын оврын гэрэл ажиллахгүй, 1 автобусны хол ойрын гэрэл асахгүй, 7 автобусны дуут дохио ажиллахгүй, 3 автобусны шил арчигч ажиллагаагүй байжээ. Мөн тус компанид 125 жолооч ажиллаж байгаагаас 13 жолооч мэргэшсэн үнэмлэхгүй байсан аж.

 

Иймд прокурорын мэдэгдлийг Нийслэлийн Тээврийн газар болон "Сутайн буянт” ХХК-д тус тус хүргүүллээ гэж УЕПГ-аас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
УВС кумуус шуу! УВС компания!
2016-09-30
зочин:
энэ нийтийн тээвэрт явж байгаа том оврын автобуснуудын моторт ээлжийн засварыг нь хийгээчээ үмхий хар утаагаар унгас алдаад л явахымдаа бүгдээрээ энэчдоо
2016-09-30