Хойдын цэрэг өмнөд рүү оргожээ

Хойд Солонгосын цэрэг Өмнөд Солонгос руу оргосон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Цэрэг өнгөрсөн шөнө хоёр улсыг зааглагч хилийн зурвасыг даван орж ирсэн талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
“Цэрэг галт зэвсэггүй байсан” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Хойд Солонгосын цэргийг баривчилж, ямар зорилгоор хил давсан эсэхийг тодруулж эхэлжээ. “KCNA” агентлаг Өмнөдөд очоод буй цэргийг “Оргодол” гэсэн байна.
Өнгөрсөн оны зургаадугаар сард Хойд Солонгосын цэргийн албан хаагч хил даван Өмнөдөд ирж байсан юм. Тэрбээр “Би бууж өглөө. Намайг хүлээн аваач. Буцааж явуулах хэрэггүй” хэмээн хэлээд бууж өгчээ.
Пхеньян өнгөрсөн сард дээрх цэргийг нь хүлээлгэн өгөхийг Сөүлийн талаас шаардсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ