Таксиний семафор дээр зөвлөмж байршуулжээ

img

 

Сүүлийн зургаан жилийн байдлаар улсын хэмжээнд 6295 хүүхэд зам тээврийн осолд өртөж,  250 хүүхэд амь насаа алдсан судалгаа бий.  Хүүхэд осолд өртөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

 

Иймд замын цагдаагийн газраас “Улаанбаатар такси” ХХК-ийн үйлчилгээнд явдаг 50 таксиний семафор дээр зөвлөмж байршуулжээ. Эл зөвлөмжөөр дамжуулан зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, мэдээлэл олгохыг зорьсон аж.

 

Өнгөрсөн оны байдлаар Нийслэлийн хэмжээнд 1010 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Улмаар 12 хүүхэд нь амиа алдаж, 998 хүүхэд гэмтсэнээс, 134 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авчээ.

 

Зам тээврийн осолд  хүүхэд өртсөн нийт ослын хамгийн их буюу 65.7 хувь нь явганаар зам гарах үе эзэлсэн байна.  Ослын 90 гаруй хувь нь сургуулиасаа гэр рүүгээ, гэрээсээ сургууль руугаа явах замдаа өртсөн судалгаа цагдаагийн байгууллагаас танилцуулсан.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ