Есөн настай хүүхэд галд өртжээ

img

Өнгөрсөн баасан гарагт буюу есдүгээр сарын 30-нд Багануур дуургийн IV хороонд оршин суух иргэн Б-гийн гэр шатаж есөн настай хүү амиа алдсан  хэрэг гарчээ.

 

Онцгой байдлын хэлтэст гэр шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн албан хаагчид ажилласан байна. Галын улмаас гэрт байсан есөн настай хүүхэд амиа алдсан байжээ.

 

Хүүгийн цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд галын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ