Эрдэнэтийн асуудлаар ажлын хэсгийн дүгнэлт гарсан

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслийг хэлэлцэн, нэгдсэн байр суурьт хүрчээ. Мөн 2017 оны улсын төсвийн төсөл, мөнгөний бодлогыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулсан байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж,сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Засгийн газарт үүрэг өгсөн байгаа. Засгийн газраас 5 сайдын оролцоотой ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсан юм билээ. Ажлын хэсэг маргааш болох Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм билээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг сонссоны дараагаар УИХ-д танилцуулах байх.
-Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлага бий юу?
-Сонгуулийн тухай хуулийн асуудлаар УИХ-ын намрын чуулганы нээлт дээр байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлаар бүлгийн хуралдаанд хэлэлцээгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ