Зам тээврийн ослоор 174 хүүхэд гэмтжээ

Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 305 хүн амь нас алджээ. Эдгээрийн 45 нь хүүхэд аж. Мөн ослын улмаас 954 хүн гэмтэж, 174 хүүхэд бэртсэн байна.
Дээрхи харьцуулсан судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн тоо буурсан ч гэмтсэн хүүхдийн тоо буураагүй байна.
Энэ талаар Замын цагдаагийн газрын дарга, Хурандаа Ч.Жаргалсайхан “Хүүхдүүд зам хөндлөн гарахдаа болон тээврийн хэрэглсээр зорчиж явах үедээ осол эндэгдэлд өртөөд байна. Тэгэхээр эцэг, эх, асран хамгаалагчид хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг зайлшгүй сургууль, цэцэрлэгт нь биечлэн хүргэж өгч байх хэрэгтэй байна. Мөн хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалалтын бүсийг хэрэглэж заншаагүйгээс осолд өртсөн хүүхдийн тоо буурахгүй байна” хэмээв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ