Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарина
2016-10-05

Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогыг нийслэлийн Засаг даргад танилцууллаа.

 

Намрын тохижилт, бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл төмөр замын хамгаалалтын 17 км зурваст Сибирийн 3.5-4 м өндөртэй улиас мод тарина. Тус хэсэгт нийт 8000 улиас мод тарих юм байна.

 

Энэхүү ажлыг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод үржүүлгийн газартай, хүн хүч, машин техник технологийн нөөцтэй цэцэрлэгжилтийн мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагууд хийж, гурван жилийн арчилгааг хариуцах аж. 

 

 

Shuud.mn
Сонин хачин