Иргэдэд үнэгүй хуулийн зөвлөгөө өгнө

img

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөхөөр болжээ.

 

Тус арга хэмжээнд 10 гаруй өмгөөлөгч оролцож хөдөлмөрийн маргаан, гэр бүл, газрын маргаантай холбоотой асуудлаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна.

 

Эл арга хэмжээ дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 13:30-17:30 хооронд болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ