Халдлагаар 20 хүн амиа алджээ

Турк улстай хил залгаа Сирийн хотод террорист халдлага болсон талаар “CNN” агентлаг мэдээлэв. Халдлагаар 20 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтжээ. Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн байгууллага Иблиб мужийн Атмен хотноо халдлага болсон гэж мэдээлсэн байна.
Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж, “Халдлага төгсгөл хүртэл үргэлжлэх болно” гэж жиргэжээ.
Туркийн сөнөөгчид исламын улсын гол хүч байрлах Дабик хотыг агаараас бөмбөгдөж эхлээд байна. Мөн тус хотноо АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл цохилт өгөх болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ