Татварын ерөнхий газарт гал гарчээ

Гааль, татварын ерөнхий газарт өнөөдөр 12.27 цагийн орчимд гал гарчээ. Галыг Онцгой байдлын аравдугаар ангийн аврагчид 13.24 цагт унтраасан байна.
Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд урьдчилсан дүгнэлтээр цахилгааны гэмтлээс болж гал гарсан гэж үзжээ.
Галыг унтраахаар 20 арвагч, хоёр машинтай, нэг шаттайгаар ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ