Оросын гоо бүсгүй титмийн эзэн болов

Дэлхийн хэмжээнд зохиогддог гоо бүсгүйн тэмцээнүүдээс эрэмбээрээ тавдугаарт бичигддэг “Face of beauty international” миссийн тэмцээн тав дахь жилдээ манай улсад зохион байгуулагдаж дууслаа. Тус тэмцээний титмийн эзнээр ОХУ-ын гоо бүсгүй шалгарав.
Нийт 60 орны гоо бүсгүй өрсөлдсөн тус тэмцээний дэд байрын шагналыг Замби улсын мисс, гуравдугаар байранд Филиппин улсын мисс, тавдугаар байрын шагналыг Португаль улсын мисс хүртлээ.
Харин эх орноо төлөөлөн оролцсон манай улсын мисс Э.Урангоо тэмцээний дөрөвдүгээр байранд шалгарсан. Мөн “Авьяаслаг мисс”, “Шилдэг үдшийн даашинзтай гоо бүсгүй” өргөмжлөлийг хүртэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ