УИХ-ын төлөөлөгчийн хүсэлтээр хуралдаан хойшиллоо

img

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшиллоо.  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг  энэ сарын 12-ны өдөр хийхээр товлосон байсан. Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг харгалзан Дунд суудлын хуралдааныг энэ сарын 21-ний өдрийг хүртэл хойшлууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ