Шонхорын экспортоос олсон ашгийг танилцуулав

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газраас 2013 онд идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаадад гаргахыг хориглосон.  Гэхдээ төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийж буй Ойрхи Дорнодын бүс нутгийн өндөр албан тушаалтнуудад соёлын зориулалтаар бэлэглэх болон худалдахыг зөвшөөрдөг.  

 

Шонхор шувууны экспортоор манай улсад дараах хөрөнгө оруулалтыг хийжээ.

 

  • Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн хөгжлийн сангаас Тайширын УЦС барихад 13 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл,

 

  • Кувейт улсын буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 83 сая ам.доллар

 

  • Биологийн олон янз байдлыг судлах судалгааны төвд 3.4 сая ам.доллар

 

  • Хэнтий болон Баян-Өлгий аймгуудад нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж машин худалдан авахад 360 мян ам.доллар тус тус олгожээ.

 

Мөн:

 

  • 2011-2014 оны хооронд Саудын Арабаас манай улсад олгосон 11 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Баян-Өлгий аймагт 10 жилийн сургууль барьсан

 

  • Катар улсын мянганы замын төсөл, Азийн олимпийн наадамд оролцуулах зардал, хурал зохион байгуулах зэрэгт 10 гаруй сая долларын буцалтгүй тусламж үзүүлсэн.

 

  • Түлэнхийн төв болон Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын буух, хөөрөх зурвасыг барихад нийт 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон гэдгийг БОАЖ-ын яамнаас танилцууллаа.

 

Тус яамнаас манай улс Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, санхүүгийн чадавх сайтай булангийн орнуудаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах, хөрөнгө оруулалт татах, туршлага судлах зэргээр хамтын ажилллагаагаа урагшлуулахад шонхорын хүчин зүйл чухал нөлөөтэй гэдгийг онцлов.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin1:
ene malnuudiin helj bgaagiin unshaarai khuukheldein uud yum bn
2016-10-11
Монгол хүн:
Зүүдээ ярих гээд хулгайгаа илчлэв. Ямар ч сайхан хөрөнгө оруулалт яриад Оюунхоролийн луйврыг илчлэв. Зайсангийн газрыг зарсан самрын тусгай зөвшөөрөл 200 сая хүргэж зарсан олон зүйл шарч ирнэ дээ.
2016-10-11
Zawhanii hun:
Ene awgai zawhani ard tumneer mun olon jil toglowdoo. Odoo uls ornoor mini tohlono. Ene ayulati horchin awgai mongoliin zg y bna geheer bid odoo yan daa
2016-10-10
mongol:
Mongol, minii saihan eh orond Hariihand zugeer l ögdög shirheg chuluu,atga shorooch baihgui,baih ch esgui.
2016-10-10
mongol busgui:
Gadnii turist nertei bayan erchuud önöödör mongoliin baigaliin saihan an amitan,shuvuudiig maani möngöör zohin buudaj ustgasan zuragaa Interneted ih l baharhaltai haruulj baina.Tun udahgui Mongol hunii tolgoig ogtlood esvel mongol huniig buudaj alchaad ingeed interneteer zurag,kinogoo tugeeh baihldaa.Mongol ulsiin uls törchid min Möngönöös iluu chuhal ariun nandin yum gej baidag yumshuu dee.Mongolchuudad Burhanaas hairlasan eh nutag min Shonhor shuvuu,an göröös,amid amitan ,shirheg chuluutaigaa hamgiin erhem nandin zuil bilee.
2016-10-10
zochin:
Oyunhorol ooroo tailbaraa hiigeech
2016-10-10
zochin:
Oyunhorol ooroo tailbaraa hiigeech
2016-10-10
Зочин:
Тэр Оюунхорол өөрөө тайлбар хийх хэрэгтэй энэ нусан буунууд юу юм
2016-10-10
Зочин:
Тайширын УЦС-ыг барихад авсан зээл нь хөнгөлөлттэй зээл болохоос шонхор шувуутай ямар ч холбоогүй шүү дээ. Энэ Оюунхорол балай авгай ёстой солиорох юмаа. Энэ зээлийг 2002 онд УИХ-аар хэлэлцүүлж авсан. Тэр үед шонхорын асуудал яригдаагүй
2016-10-10