Б.Ганчимэг, Б.Мөнхбат нарыг сонирхлын зөрчилгүй гэж үзэв

Авлигатай тэмцэх газар энэ сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 263 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 584 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
Өнгөрсөн долоо хоногт 279 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 245 нь зөрчилгүй байсан бол 10-ыг нь буцааж, 24-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 305 урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.
“МОНЦАМЭ” мэдээллийн агентлагийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Ганчимэг, “Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхбат, Замын цагдаагийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Даваазул, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нарын зэрэг 245 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ