Замын тээврийн ослоор гурван хүн нас баржээ

img

Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас найман хүн бэртэж, гурван хүн нас барсан байна.  

 

БЗД-ийн нутаг Халдвартын эцэст амины Isuzu Swift автомашины жолооч нь явган зорчигч Х нь 9 настай, эрэгтэй Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан байжээ.

 

Мөн СБД-ийн нутаг 11-р хороололд T.Camry автомашины жолооч нь амины T.Sprinter, H.Starex жолоочтой автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан байна.

 

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Элдэв” багийн нутаг Даланжаргалыан сумаас 35 км-т асфальтан замд H.Sonata-7 маркийн автомашины жолооч Д нь амины T.Prius маркийн Л жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 33 настай М-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун Сухайтын хилийн боомтоос 10 км-т асфальтан замд Northbenz маркийн автомашины жолооч М-н тээврийн хэрэгсэл зогсож байхад нь Northbenz ND4257 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч М-н амь нас хохирчээ.

 

Мөн Төв аймгийн Жаргалант сумаас зүүн тийш 5 км-т “Хоёр гозгор” гэх газар шороон замд амины M.Fuso автомашины жолооч М нь явган зорчигч А-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

 

Орон нутгийн замд хальтиргаа гулгаа үүссэн, зорчих хэсгийн гадаргуу мөстсөн байгаа тул жолооч, зорчигч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ