Орон нутгийн зам халтиргаатай байна

img

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж 8 хүн хүнд хөнгөн гэмтжээ. 

 

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Халдвартын эцэст Isuzu Swift автомашины жолооч нь явган зорчигч 9 настай Х, Т нарыг мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан байна. Мөн 11-р хороололд T.Camry автомашины жолооч бусдын машиныг мөргөөд ослын газрыг орхижээ. 

 

Мөн орон нутагт ч хүний амь нас хохиросон, гэмтсэн хэд хэдэн осол гарсан байна. Тиймээс орон нутгийн халтиргаатай, мөстсөн замд  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ