Мотоцикл онхолдож нэг хүн нас баржээ

img

Өнгөрсөн амралтын өдрөөр Архангай аймгийн Чулуут сумын нутаг дэвсгэрт мотоцикл онхолдож нэг хүн нас барсан хэрэг гарчээ.

 

Тодруулбал, Архангай аймгийн Чулуут сумын төвөөс зүүн тийш 40 км З-р багийн нутаг Жаргалантын ам гэх газрын шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдсон байна. Улмаар 46 настай эрэгтэй М –ийн амь нас хохирсон байжээ.

 

Хэргийн тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Дахиад л хужаа мотоцикль
2016-10-11