Галын улмаас 435 боодол өвс шатжээ

...

Энэ сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын нутаг дэвсгэрт “Daewoo” маркийн автомашин  дээр ачсан  өвс шатсан хэрэг гарчээ.

 

Гал гарах үед автомашин дээр 870 ширхэг боодол өвс байжээ. Галын улмаас 435 боодол өвс шатсан. Мөн жолоочийн хамт байсан нэг хүн гал унтраахдаа гадуур хувцсаа ашиглажээ. Улмаар халаасанд байсан  бичиг баримт болон гар утас,  400 мянган төгрөг шатсан аж.

 

Галыг найман настай гурван хүүхэд санамсаргүй байдлаар тавьсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

 

Хэргийн талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сахилгагүй муу мондинуудад шүдэнз харуулж болохгүй шүү. Хайран өвс
2016-10-11
Зочин:
Жолооч болон гал унтраагсад шуурхай зөв ажиллажээ, та нараар бахархах ёстой
2016-10-11
злчин:
Санаандгүй гал тавина гэж юу байдгын зүггүй лүднүүд
2016-10-11