Улсын заан С.Гүржавын нэрэмжит барилдаан болно
Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард болох бөхийн барилдааны хуваарийг гаргасан. Цуврал барилдаан Баянзүрх хайрхны хишиг барилдаанаар эхэлсэн юм.
Энэ сарын 15-нд буюу ирэх бямба гарагт 14.00 цагт Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд 224 бөх зодоглоно. Барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм. Дараа өдөр нь үргэлжлүүлэн 14.00 цагт Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат, Улсын заан С. Гүржавын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 256 бөх барилдана.
Ирэх амралтын өдрөөр дээрхи хоёр барилдаан болох юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ