Б.Тэгшбаяр 28 дугаар байранд оржээ

img

 

Катар улсын Доха хотноо засмал замын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн таван тамирчин өрсөлдөж байна.

 

Өчигдөр тэмцээний ганцаарчилсан цуваа гараатай 28,9 км замын уралдаан боллоо. Тус уралдаанд ОУХМ Б.Тэгшбаяр өрсөлдөж 28 дугаар байранд оржээ. Тэрбээр энэ сарын 14-нд бөөн гараат уралдаанд дахин оролцоно.

 

Тэмцээн Катар улсын Доха хотноо энэ сарын 9-16 ны хооронд болно.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ