Татварын байгууллагын удирдлага мөрийтэй тоглосон уу

Энэ сарын 9-10-нд шилжих шөнө мөрийтэй тоглож байсан 10 хүн рүү зэвсэглэсэн этгээдүүд дайрч, дээрэмдсэн талаар бид мэдээлж байсан. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, дээрэм хийсэн хүмүүсийг хоёрыг баривчилж, бусдыг нь эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлсэн. Мөн хэргийн үеэр алдагдсан их хэмжээний мөнгө болон зэвсгийг хайж байгааг цагдаагийг байгууллагаас дуулгасан юм.
Тэгвэл мөрийтэй тоглож байгаад дээрэмдүүлсэн хүмүүсийн дунд Татварын албанд өндөр албан тушаал хашиж байсан нэгэн эрхэм байгааг баттай эх сурвалж хэлэв. Мөн тэрбээр хамгийн их хохирлыг амссан гэнэ.
Хэргийн газраас нэг кг орчим алт болон их хэмжээний мөнгө алдагдсан гэх ба дээрэмдүүлсэн эд зүйлс нь нэг тэрбум орчим төгрөгийн эд зүйлс байсан гэх мэдээллийг хэвлэлүүд өгөөд байгаа юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ