Жуан Мануэл Сантос: Дэлхий өнөөдөр нэг дайныг үдлээ

img

Энэ оны Нобелийн энхтайвны шагналын эзнээр Колумбын Ерөнхийлөгч Жуан Мануэл Сантос тодорчээ. Тэрбээр “www.nytimes.com”сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. 

 

 

-Колумб улсад энх цаг ирсэнд таатай байна. Энх цагийн эхлэл бол энэхүү Нобелийн энхтайвны шагнал байх ?

-Би энэ бүх хямралд цэг тавихын тулд Ерөнхийлөгч болсон. Би ард түмэндээ энэ дайн, хүчирхийллийг зогсооно хэмээн амласан. Би амлалтаа биелүүлсэндээ таатай байна.

 

-Нобелийн энхтайвны шагналыг та Колумб улсад 52 жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгох энхийн гэрээг “Фарк” бүлэглэлтэй байгуулсныхаа төлөө авлаа?

-Би гэлтгүй Колумбын Засгийн газар энэхүү гэрээг байгуулахын тулд дөрвөн жил зарцуулсан. Бид шат дараатай гэрээнүүдийг байгуулахын тулд бүхий л бололцоогоо ашигласан. Энэ гэрээг би ард түмнийхээ дэмжлэгээр байгуулсан. Энэ бол ганц миний шагнал бус ард түмний минь шагнал. Өнөөдөр Колумбын бүх иргэн нобелийн шагнал хүртлээ. Энэ бол бидний үйл хэргийг урамшуулсан шагнал байлаа.

 

-Хагас зуун жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 220 мянган иргэн амиа алдаж, таван сая иргэн дүрвэсэн?

-Өнөөдөр олон улс нэг дайн дууссан болохыг харж, гэрчиллээ. Дэлхий өнөөдөр нэг дайныг үдлээ. Өнөөдөр нэг дайн дуусч, олон сая иргэн баяр хөөртэйгээр аж төрөх боллоо. Амиа алдагсдын төлөө энэ гэрээг байгуулсан гэхэд болно. Би та бүхний гэр бүлийг хамгаалах үүргээсээ хэзээ ч хойш суухгүй.

 

- “Фарк” бүлэглэлийн тэргүүн Тимолеон Жименезийн талаар?

-Хэрвээ энэ эрхэм Засгийн газраас дэвшүүлсэн саналыг хүлээн аваагүй байсан бол 52 жил үргэлжилсэн мөргөлдөөн 100 жил ч үргэлжилж болох байсан гэдгийг сана. Бид сайн найзууд болсон.

 

-Энхийн гэрээг байгуулж чадах болов уу гэх бодол иргэдийн дунд байсан?

-Энэ гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих болно гэдгийг батлан харуулахын тулд гурван шаттай гэрээг байгуулсан. Эхний шат “Фарк” бүлэглэлийнхэн зэвсгээ хураалгаж, хоёр дахь шат тус бүлэглэлд элссэн насанд хүрээгүй цэргүүдийг чөлөөлөх. Бид энэ хоёр шатыг амжилттай хэрэгжсэний дараа орон даяар хүчин төгөлдөр хэрэгжих энхийн гэрээг үзэглэсэн.

 

 

-Иргэдийн дунд уг гэрээ хүчингүй болбол яана гэх айдас байгаа?

-Тиймээ үнэн. Үнэнийг хэлэхэд, би ч гэсэн бага зэргийн айдастай байна. Гэхдээ би итгэж байна. Тиймээс ард түмнээ ч гэсэн итгээсэй хэмээн хүсч байна.

 

-Хоёр талыг гэрээ байгуулахад Кубын удирдагч Раул Кастро ихээхэн оролцоотой ажилласан?

-Тиймээ, энэ эрхмийн оролцоотой энэхүү гэрээ хүчинтэй болсон. Мөн НҮБ-ын дэмжлэгийг хэзээ ч мартахгүй. Та бүхэндээ баярлалаа. Колумб улсад энх цаг авчрахад бүхий л оролцоогоо ашигласан энгийн мөртлөө эгэл баатрууддаа баярлалаа.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ordhuulagch:
Xуан Мануэл Сантос
2016-10-14
Харин тэхх:
Жименез ч гэх шиг
2016-10-13
Зочин:
жуан байхдаа яахав дээ сама ты жуан. тупая
2016-10-13