Автобусны жолооч зорчигч унагаж, гэмтээжээ

img

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 358 дуудлага хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 287 дуудлага бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө 5-н буудлын автобусны буудлын замд Сайхан ирээдүй ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 35 настай эмэгтэй Т-г унагааж гэмтээсэн байна.

 

Мөн СХД-ийн нутаг Толгойтын зам, Их нарангийн дунд буудлын замд T.Prius маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 09 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээжээ.

 

Хэнтий аймгийн Чингис хотын Чингис хаалганы урд асфальтан замд Istana маркийн авто машины жолооч А нь Istana маркийн авто машиныг мөргөж автомашиныхаа хажууд зогсож байсан жолооч 41 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sugar:
ene avtobusnii jolooch nariig medleg bolovsroltoi soyltoi huneer bariulj boldoggui yum baihdaa...gadniihnaas sain yumiig ni duuraij surah yumsandaa ihes deedsuud mini ee......
2016-10-13