Зам тээврийн осолд 788 хүүхэд өртжээ

img

Энэ оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол, хэрэгт нийт 788 хүүхэд өртсөн байна.

 

Өнгөрсөн онд  Нийслэлийн хэмжээнд зам тээврийн 979 осолд гарч 1010 хүүхэд осолд өртсөн байна. Улмаар 12 хүүхэд нь амиа алдаж, 998 хүүхэд гэмтсэнээс, 134 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авчээ.

 

Сүүлийн зургаан жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 6063 бүртгэгдэж 6295 хүүхэд осолд өртжээ. Мөн хугацаанд зам тээврийн ослоор 250 хүүхэд амь насаа алдаж, 69045 хүүхэд гэмтэл авснаас, 1131 нь хүндэвтэр, хүнд гэмтсэн байна. 2014 оны судалгаагаар зам тээврийн ослоор 48 хүүхэд нас барсан бол 2015 онд 54 болон нэмэгджээ.

 

Хүүхэд өртсөн нийт ослын хамгийн их буюу 65.7 хувь нь явганаар зам гарах үе эзэлсэн байна. Харин 31.8 хувь нь автомашинд зорчиж явахдаа, 2.5 хувь нь дугуйтай явах үедээ зам тээврийн осолд өртжээ. Зам тээврийн ослын 90 гаруй хувь нь сургуулиасаа гэр рүүгээ, гэрээсээ сургууль руугаа явах замдаа өртсөн байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Usch yavaa gerelt ireedyi maani tahir dytyy bolloo.Yr hyyhdyydee anhaaraachee HOTIIN DARGA AA.
2016-10-14