Б.Ууганхүү өсвөрийн жүдочдод кимоно бэлэглэжээ

Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон паралимпийн XV наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Б.Ууганхүү зодоглож хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр өдгөө нутагтаа амарч буй.
Энэ сарын 9-нд Монголын жүдо бөхийн холбоо, Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран “Хамтын хүч-амжилт” нэртэй жүдо бөхийн нээлттэй бэлтгэлийг тус аймагт зохион байгуулжээ. Энэ үеэр дугуйланд суралцдаг өсвөрийн жүдочинд Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, Б.Ууганхүү тэргүүтэй тамирчин арга, техник, ур чадвараасаа зааж, сургасан байна.
Мөн энэ үеэр паралимпийн хүрэл медальт тамирчин Б.Ууганхүү “Adidas” брэндийн гурван сая төгрөний үнэ бүхий 20 ширхэг кимоног тус дугуйлангийн сурагчдад бэлэглэжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ