Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Дундговь аймгийн "Оюуны хөгжил" хувийн цэцэрлэгийн ажилтан хүүхэд зодож буй бичлэг цахим хуудсуудаар олон нийтэд цацагдсан.
Улмаар зодуулсан 10 сартай хүүгийн эцэг, эх холбогдох байгууллагад өргөдөл гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд тогооч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ. Улмаар ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хүүхэд зодсон эмэгтэй "Оюуны хөгжил" хувийн цэцэрлэгт туслах багш, тогоочийн ажлыг зэрэг хийдэг байсан.