Б.Тэгшбаяр техникийн эвдрэлээр тэмцээнээ дуусгав

img

 

Катар улсын Доха хотноо засмал замын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-16-ны хооронд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн таван тамирчин оролцсон юм.

 

Засмал замын дугуйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 17-18 насны Залуучуудын ангилалын ганцаарчилсан уралдааны 28.9 км-ын зайд АНУ-ын тамирчин тэргүүлсэн. Энэ төрөлд өрсөлдсөн манай улсын тамирчин ОУХМ  Б.Марал-Эрдэнэ 60 дугаар байранд жагссан амжилт үзүүлэв.

 

Мөн "Under 23" буюу 19-23 хүртэлх насны ганцаарчилсан 28.9 км-ын тэмцээн болж Герман улсын тамирчин түрүүлэв. Тус төрөлд манай  улсын Ханан тойргийн дугуйн Залуучуудын дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр уралдаж 28-р байранд орсон. Тэрбээр энэ сарын 12-нд тэмцээний ганцаарчилсан цуваа гараатай 28,9 км замын уралдаанд дахин оролцсон юм. Гэвч уралдааны замд Шинэ Зиландын тамирчин түүний хойноос мөргөж, дугуйны араа солигчыг нь эвдэж тэмцээнээс гаргав.

 

Ийнхүү засмал замын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсын Доха хотноо болж өндөрлөлөө.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ