Хурц арслангууд түрүү булаалдав

Булган аймгийн Хангал сумын харьяат, Улсын заан С.Гүржав, түүний хүү улсын начин Г.Эрдэнэбат нарын нэрэмжит бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдрөөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, “Модун хан” группийн бөх, аймгийн хурц арслан Ө.Сүхбат түрүүлэв. Баянхонгор аймгийн Баянбогд сумын харьяат, Хангарьд спорт хороо, Их богд дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн хурц арслан Н.Золбоо, аймгийн арслан М.Бадарч нар шалгарав.
Барилдааны үеэр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат, улсын начин Г.Эрдэнэбат агсны гэргий хүүгийн хамтаар “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг Булган аймгийн шинэ арслан Г.Ганбаатар, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Сэлэнгэ аймгийн начин Б.Баатарболд нарт гардуулав.
Аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаанд 256 хүчтэн зодоглолоо.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ