Модон бөмбөгийн тамирчид Тайванийг зорилоо

Дэлхийн оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн 5 дахь удаагийн тэмцээнд оролцохоор Монголын оюутны шигшээ баг Хятадын Тайвань улсыг өнөөдөр зорилоо.
Энэ тэмцээн нь Тайпей хотноо 10 сарын 20-26-ны өдрүүдэд болно. Монголын багийн ахлагчаар Г.Гэрэлхүү, багийн дасгалжуулагчаар Мон-Алтиус БТДС-ийн багш М.Ганболд, тамирчдын бүрэлдэхүүнд эрэгтэй 6, эмэгтэй 6 тамирчин багтжээ.
Монголын баг 2014 оны Малайзын Перлис хотноо болсон оюутны ДАШТ-д 2 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж байжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ