Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцанд мөрийтэй тоглож байсан хэсэг хүмүүс рүү халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Хэргийг зохион байгуулсан гэх дөрвөн этгээдийг цагдаагийн байгууллагаас баривчилж, цагдан хориод буй. Харин хамт хэрэг үйлдсэн гурван хүнийг олоогүй, эрэн сурвалжилж буй аж.
Албан бус эх сурвалжийн мэдээгээр хэрэгтнүүд орон сууц руу дайран орж, 40 гаруй сая төгрөг, нэг килограмм алтыг дээрэмджээ. Мөн мөрийтэй тоглож байсан залуусыг зодож, бэртээсэн байна. Мөрийтэй тоглож байсан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн асны хүүхэд байгаа гэх бөгөөд тэрбээр тархиндаа хүнд гэмтэл авч, БНСУ-руу хагалгаанд орохоор явжээ. Харин тоглоомыг зохион байгуулсан гол хүний биеийн байдал хүнд, ГССҮТ-д эмчлүүлж буй мэдээллийг эх сурвалж өгөөд буй юм.
В.Бат
Уншиж байна |