Сонгуулийн өдөр 26 согтуу жолоочийг илрүүлжээ

img

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль  энэ сарын 19-ний лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07.00-22.00 цагийн хооронд явагдсан. Сонгуултай холбогдуулан энэ сарын 19,20-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй байх захирамжыг Нийслэлийн Засаг дарга гаргасан.

 

Эл өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон нэг жолоочийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 26 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газрын шороон замд Sinotruk ZZ3257 маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Улмаар гэр цайны газар мөргөж гэрт байсан 46 настай эмэгтэй Ц-ийн амь насыг хохироон хэргийн газрыг орхиж явсан байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ