“Гандан бороо” гэгчид залилуулсан иргэд ЦЕГ-т хандана уу

img

 

Эрүүгийн цагдаагийн газрын дөрөвдүгээр хэлтэс, тусгай ажиллагааны газрын алба хаагчид бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочтой 50 настай, Б гэгчийг өчигдөр баривчилжээ.

 

Түүнийг 18:00 цагийн үед БГД-ийн хоёрдугаар хороонд байрлах гэрээс нь баривчилсан байна. Сэжигтэн Б нь иргэн Г-ээс 150 сая орчим төгрөгийн эд зүйлийг зээлээр авсан хэдий ч зээлийн хугацаа дуусахад мөнгийг нь өгөлгүйгээр айлган сүрдүүлж, заналхийлжээ.

 

 

Ингээд иргэн Г цагдаагийн газарт гомдол гаргасны мөрөөр түүнийг эрэн сурвалжилж, баривчилсан байна. Дайчлан баривчилгааны үеэр гэртээ мансууруулах бодис хэрэглэсэн болохыг нь илрүүлсэн бөгөөд сэжигтэн Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 148.3-т заасан хэргээс гадна мөн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

Хэрэв “Гандан бороо” гэх этгээдэд дарамтлуулсан иргэд эсвэл үүнтэй төстэй хэргийн хохирогч болсон иргэд байвал харьяа, дүүргийн цагдаагийн газарт хандах хэрэгтэй гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Iimerhuu shorongiin reket hiideg hogiin yumnuudiig agnadag tusgai humuus garguul taarna...
2016-10-25
mongolmaa mal duugai l bai:
TSAGDAA BARIAD YAHAV DEE ZALILSAN MUNGUNIIHUU 20 HUVIIG ZARLAGADHAD SHOROND NEG IH ZOVOHGUI BJ BGAAD L GARAAD IRNE SHUU DEE.UGUI BOL SHUUH TSAGDAAGAAR YAVJ YAVJ HOHIROGCH NI ZALHAAD HAYDAG TAL BN . HUMUUS MINI IIM LUIVARCHID HOJDOG NI MONGOLIIN HUULITAI HOLBOOTOI BHOOO
2016-10-24
Mongolmaa:
Zuv mongoliin tsagdaa ATГ д erkhiig ni sain ug odoo turuus khulgai khiij baigaa darga gishuun said nariig l budaa bologmoor bna tedend khuuli alga
2016-10-24