Дүрвэгч хүүхдүүд өдөрт 12 цаг ажилладаг

img

Британийн “ВВС” агентлагийн сурвалжлах баг Турк улсад орогнож буй Сири хүүхдүүдийг хэрхэн хүнд хөдөлмөр эрхлүүлж буй тухай нийтэлжээ. Туркийн нэгэн бэлэн хувцасны үйлдвэр Британичуудад зориулсан хувцсаа насанд хүрээгүй хүүхдүүдээр оёулж, худалдан авагчдаа нийлүүлдэг болохыг тогтоосон аж.

 

Дүрвэгсэд хуурамч “Zara”, “Mango” брэндийн жинсэн өмдийг үйлдвэрлэж байгааг сэтгүүлчид нууц бичлэгийн тусламжтай нийтэд ил болгожээ.

 

10-15 насны охид, хөвгүүд чанга хатуу хяналтан дор жинсэн өмд хийж буй гэнэ. Гэхдээ эдгээр хүүхэд Сириэс ирсэн дүрвэгсэд эсэхийн нарийн тодруулаагүй талаар сурвалжлах багаас мэдээлэв.

 

Тэд өдөрт 12 цаг ажилладаг бөгөөд нэг хүүхэд ажлын цагтаа 5-10 өмд оёдог аж. Хүүхдүүдийг Туркийн хөдөлмөрийн хуульд заасан цалингийн доод хэмжээнээс хэд дахин бага мөнгөөр цалинжуулдаг байна.

 

Турк дэх нэгэн Британийн жижиглэн худалдааны төвийн үйлдвэрт Сирийн  долоон хүүхэд ажиллаж буйг тогтоожээ.

 

НҮБ, Сирийн иргэдийг Турк улсад байршуулахын тулд энэ онд 1.5 тэрбумыг төсөвлөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
шааж байгаа юм
2016-10-24