Сирийг орхих Оросын цаг ирсэн

img

Алеппо хотноо хэрэгжиж байсан гал зогсоох гэрээний хугацаа дуусгавар болжээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Сирийн Алеппо хотноо хүчин төгөлдөр хэрэгжиж байсан гал зогсоох гэрээний хугацаа өнгөрсөн шөнөөр дуусгавар боллоо. Ийнхүү гал зогсоох гэрээ дуусгавар болсноор Алеппо хотноо дахин эмх замбараагүй байдал үүсч эхэлсэн талаар Их Британид төвтэй Сирийн Хүмүүнлэгийн байгууллаас мэдээлэв.

 

Алеппо хотыг хэдхэн цагийн дотор 100 гаруй удаа агаараас бөмбөгдөж, олон зуун хүнийг хөнөөсөн хэмээн тус байгууллагаас НҮБ-д ирүүлсэн тайландаа дурьджээ. “Уг цэргийн ажиллагааны ард Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын цэргүүд бий” хэмээн Пентагоны тэргүүн мэдэгдлээ.

 

“Ассад өөрийг нь төрийн эрхээс түлхэн унагаахаар тэмцэж буй сөрөг хүчний дэмжигчдийг гол байгаа болгон хөнөөж байна. Энэхүү ажиллагааг нь оросууд дэмжиж байгаа нь харамсалтай. Оросууд Сирийг исламын улсаас чөлөөлөх бус Ассадын дэглэмийг хамгаалахын тулд хүчирхийлэл үйлдэж байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлийнхээ үеэр онцлов.

 

Сирид гал зогсох эсэхийг НҮБ бус Орос болон АНУ мэддэг байсан. Энэ хоёр улсын оролцоотойгоор зөвхөн энэ онд Сирид 380 орчим цаг гал зогсч, олон улсын байгуулсан коридорын тусламжтай сөргөлдөөний бүсэд амьдарч буй хагас сая иргэнийг амжилттай нүүлгэн шилжүүлжээ. Хоёр улс өнгөрсөн сарын 27-ны өдөр “Сирийн таван хотод гал зогсоох” гэрээ байгуулсан ч 24 цагийн дараа уг гэрээ хүчингүй болсон билээ. Гэрээ хүчингүй болсон нь Оростой шууд холбоотой хэмээн Цагаан ордноос мэдэгдсэнээр хоёр улс дахин дайсагнахад хүрчээ. Гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байхад Алеппо хотыг бөмбөгдөж, 48 хүнийг хөнөөжээ. “Уг хэргийг Оросууд үйлдээгүй болно. Америкчууд энэ хэргийг үйлдсэн” хэмээн Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэж, Сирид гал зогсоох асуудлаар дахин АНУ хэлэлцээр хийхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлснээр Сирийн хувь тавилан эсрэгээрээ эргэхэд хүрсэн билээ.

 

Гол тоглогчид сөргөлдөж эхэлснээр Сирид өдөрт 100 хүн амиа алдах болжээ. Энэ бүхнийг харж суусан Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар утсаар холбогдож, Орос, АНУ-ын оролцоогүйгээр гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан билээ. Удирдагчид эхний ээлжинд найман цаг үргэлжлэх гал зогсоох гэрээ байгуулсан бол Европын холбооны хүсэлтээр уг гэрээг дахин 24 цагаар сунгасан юм. Мөн НҮБ-ын дэмжлэгтэйгээр дахин 72 цаг гал зогсоох гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хугацаа өчигдөр 22.00 цагт дуусчээ. Гэрээг дахин сунгахаар удирдагчид хэлэлцэж байна.

 

Орос олон улсын гэрээг хүндэтгэж буйгаа илэрхийлэн дээрх гал зогссон хугацаанд галт зэвсгээсээ татгалзсан бол Америкчууд исламын улсын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж байсныг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ онцлов.

 

Алеппо хотноо 1.5 сая иргэн амьдарч байна. Иргэдийг хэрхэн хотоос гаргах асуудлыг НҮБ-ын Аюулгүй зөвлөл хэлэлцэж байгаа юм. Цагаан ордноос “Оросууд цэргийн ажиллагаагаа зогсоовол Сирийн хямрал зогсох болно. Олон улсын цэргийн эвсэл олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу исламын улсыг устгаж байна. Оросуудын цэргийн ажиллагаанаас болж олон мянган гэмгүй иргэн амиа алдаж байгаа. Энэ бол маргашгүй үнэн бөгөөд Оросууд, Сирийг чөлөөлөх цаг ирсэн” гэж мэдэгджээ.

 

Сирид дахин хямрал эхэлсэн энэ цаг үетэй зэрэгцэн Иракийн тусгай хүчин Мосул хотыг чөлөөлөх ажиллагаагаа эрчимжүүллээ. Иракийн Мосул, Киркик хотыг чөлөөлөх ажиллагааг дэмжин АНУ исламын улсын байршилд цохилт өгч байна. Исламын улсын хүчирхийллээс зугтаан хэдхэн сарын дотор тус хотыг сая хүн орхин гарчээ. Ерөнхий сайд Хайдид аль Абади “Бид тун удахгүй ялалт байгуулах болно” гэж мэдэгджээ.

 

Туркийн Батлан хамгаалах яам өнгөрсөн амралтын өдөр “Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа”-нд тусгай хүчнээ оролцуулах саналыг Иракийн Засгийн газарт тавьсан билээ. Уг саналаас Ирак татгалзсан талаар Ерөнхий сайд өнөөдөр мэдэгдэв. Туркийн саналаас татгалзсан шалтгаанаа “Хямрал даамжрах аюултай” гэсэн байна. Учир нь Туркууд исламын улс бус курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж буйг олон улс шүүмжилж байгаа юм. Мосул хотыг чөлөөлөх ажиллагаанд хэдийнэ курдууд нэгдэж, тулалдаж буй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэ:
оросууд нээрээ аль хэдийн хорогдох байр бариад эхэлсэн гээ биздээ АНУ эртхэн цөмдөх хэрэгтэй юм байгаам даа
2016-10-25
хэхэ:
оросуудыг одоо салам бөмбөгдөх хэрэгтэй
2016-10-25
хэхэ:
хошногоо долоо чи, чи Монголын ардчилалын ололтод хорссон орос харх биз
2016-10-25
oooo:
Orosuudiig l buruutgah yum oros bhgui bol amerik bugduug n atgah geed bn shdee amerikiin tarih ugaagch nar mongold ih bndaa
2016-10-25
Монгол:
Монголчууд барууныхан болоод АНУ-ын иргэд шиг ардчилал хэмээх үлгэрээр тархиа тэгтлээ угаалгаагүй шүү сэтгүүлч нэртэй америкийн бөгс долоогч минь. Энэ дайныг хэн анх эхлүүлж, хэн одоо өдөөн турхирч байгааг эрүүл ухаантай хүн бүр харж байна.Исламын улсыг Америкчүүд зориудаар бий болгож нууцаар зэвсэглэдэг нь үнэн. Одоо Иракийн Мосул хотыг тэднээс чөлөөлж байна гэж шоу хийж байна. Исламын улсын дайчидтай Мосул хотыг орхин гарах талаар тохиролцоо хийж байсан яриаг замаас нь барьж илрүүлснийг нам дараад өнгөрч байх шиг. АНУ ямар худалч хуурмаг улс гэдэг нь дэлхий нийтэд илэрхий байна шүү дээ
2016-10-25
хэхэ:
хошногоо долоо чи, чи Монголын ардчилалын ололтод хорссон орос харх биз
baahan orosuud:
baahan orosiin tagnuulh program-uud setgegdel bichej dee
2016-10-25
MММ:
Энэ бүхэнд хар сармагчнаар удирдуулсан барууныхан буруутай
2016-10-25
MММ:
Энэ бүхэнд хар сармагчнаар удирдуулсан барууныхан буруутай
2016-10-25
Зочин:
Оросууд украин сириэс цэргээ гаргаж улс орноо хямралаас гаргахаа бодмоор юм
2016-10-24
Үнэн:
энэ тэнэг сэтгүүлчийн талаар бичсэн сэтгэгдлүүийг устгасан байна. Өөрийгөө муулуулах тэнэг юм яах гэж бичдэг юмдэ дэлгэрцэцэг минь
2016-10-24
Зочин:
АНУ одоо юу вэ? Хулгайч өөрөө хулгайчийг бариарай гэ хашгардаг шиг юм болж буйг дэлхий дахинаараа хэдийн мэддэг болсон. Тэд аль ч орны хууль ёсны засгийн газрыг унагаж, самууруулахдаа гарамгай. Манай засаг төрийн тогтворгүй байдалд АНУ-гийн шууд болон дам нөлөө гарцаагүй байгаа. Тэд Монголд дайн самуун дэгдэхийг хүсч байгаа.
2016-10-24
Зочин:
Сирийн улсын дотоод хэргэд хутгалдаж бүрэн эрхт төрийн ажиллагаанд нь гаднаас нөлөөлөх гэж оролдсон жинхэн эзэн нь АНУ шүү дээ. зөвхөн Сириээр зогсохгүй тухайн газар нутгийн бүх улсуудыг үйиүүлж, энгийн ард иргэдийг тарчилааж байгаа этгээд бол АНУ ба түүний хүчний байгууллагууд. энэ байдлыг бодитоор дүгнэх, зөв мэдээллэх чадвар алга уу, нийтлэгч ээ?
2016-10-24
bold:
Usa Siri-g Irak shig zalgih geed chadahgvi dee eldeveer uhuulj bn. Oros yu gej gol holbootonoo taviad uguhuv! Usa-n bantan Siri-n ard tvmen hetsvvdej bn daa.
2016-10-24
Зочин:
CNN ii medee huulaad tavisan yum uu
2016-10-24
Зочин:
Энэ мэдээллийг бичигч мэдээллийг хэт гуйвуулсан байна. Монголын хэвлэл мэдээлэл бас бохирдсон гэж үү
2016-10-24
ddd:
orchuulagcha
2016-10-24
Зочин:
Арабын хавар гээчийг хэн анх эхлүүлсэн бэ. Америк. Ливи ,Сирид хэн сөрөг хүчнийг нь зэвсэглэж санхүүжүүлж дайн дэгдээж ахан дүүсийг алалцуулсан бэ Америк өөрөө л биз дээ. Ямар сайхан баян тансаг амгалан тайван улс орнууд байсан билээ. Энэ бүх урссан цус, алдсан амь болгоны гол буруутан нь АНУ өөрөө шүү дээ.
2016-10-24
hun:
anu turuulj garah yostoi
2016-10-24
Зочин:
америкууд өөрсдөө хүн алж хүрээ талж болдог. даварцан өмхий тахир голууд вэ?
2016-10-24