Сурагчид ундны усандаа хорджээ

img

 

БНХАУ-ын Хунань мужийн Зангши дунд сургуулийн сурагчид ундны усанд хордож, эмнэлэгт хүргэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ойролцоогоор 300 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа  талаар албаныхан уламжлав.

 

Тус сургуулийн таван сурагч энэ сарын 21-ний өдөр эмнэлэгт хүргэгдсэн байна. Шинжилгээгээр хүүхдүүд ундны усандаа хордсон болохыг тогтоожээ. Ариутгалын ажилчид тус сургуулийн ундны усыг ариутгасан бол эрх баригчид сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг гаргасан байна.

 

Эмнэлэгт хүргэгдээд буй хүүхдүүд халуурах, суулгах, толгой эргэх, бөөлжих зэрэг адилхан шинж тэмдэгтэй байгаа гэнэ. Цагдаагийнхан сургуулийн ундны усыг санаатай хордуулсан байж магадгүй хэмээн мөрдлөгө явуулж эхэлсэн талаараа “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ