Орон сууцны барилгад дэлбэрэлт болжээ

БНХАУ-ын Хинмин хотын Фуги тосгонд өчигдөр шөнийн 2.00 цагийн орчимд 189 оршин суугчтай орон сууцны барилгад гэнэт дэлбэрэлт болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас арван хүн амиа алдаж, 157 хүн шархтсан байна. Мөн 50 гаруй хүн сураггүй алга аж. Ослын газарт 200 гаруй аврагч ажиллаж буй талаар Гамшгаас хамгаалах төвийн тэргүүн сэтгүүлчдэд мэдэгджээ.
Барилга нурсан шалтгааныг урьдчилсан байдлаар хий дэлбэрсэн хэмээн таамаглаж байна. Хотын удирдлагууд орон гэрээ алдсан дээрх иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлаар хэлэлцэж эхэлжээ.
Фуги тосгонд ихэвчлэн амьжиргааны түвшин доогуур иргэд амьдардаг аж. Тус тосгон 9000 оршин суугчтай юм байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ