Осол гаргаад хэргийн газрыг орхин явжээ

img

Марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч, Тoyota Prius маркийн автомашиныг мөргөж, жолооч 27 настай эмэгтэй Д-г гэмтээн хэргийн газрыг орхин явжээ.

 

Уг осол өнгөрөгсөн өдөр БЗД-ийн нутаг Доржийн гудамж, БХИС-ийн баруун хойд уулзварт гарсан байна.

 

Зам тээврийн осол, хэрэг нь гэмт хэргийн санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, харин хэргийн газраас зугтах, санаатай нуун дарагдуулах нь хүндрүүлэх нөхцөл байдал болдог гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хэрэв жолооч зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэцийн шалгалт авч байх хэрэгтэй болоод байна :
Сэтгэцийн шалгалт авч байх хэрэгтэй болоод байна аа.
2016-10-25
Зочин:
галзуу солиотой жолооч нар алийн болгон гэмгүй хүмүүсийг хохироох юм бэ
2016-10-25