М.Уранцэцэг “Гранд слам” тэмцээнд өрсөлдөнө

Олон Улсын Жүдо бөхийн Холбооны ээлжит Гранд Слам тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 28-нд болно. Тус тэмцээнд МУГЖ М.Уранцэцэг эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр болжээ.
Тэмцээнд 33 орны 184 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээжээ. Манай жүдоч өнөөдөр Абу Дабиг зорив.
Түүний жинд ОУХМ олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны гавьяат тамирчин Г.Отгонцэцэг болон Испанийн Жулиа Фигуроа нарын шилдгүүд хүч үзэх юм. Тэмцээнийг манай улсаас олимпийн зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат урилгаар шүүгчээр ажиллахаар болжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ