Сурагчдад цацруулагчтай ханцуйвч бэлэглэв

img

 

Замын  цагдаагийн алба, "Porshe Улаанбаатар төв"-тэй хамтран зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй эрсдэлтэй сургуулийн сурагчдад цацруулагчтай ханцуйвч бэлэглэжээ.

 

Тодруулбал СХД-ийн 67 дугаар сургууль, БЗД-ийн 102 дугаар сургуулийн 3-5 дугаар ангийн 1000 хүүхдэд цацруулагчтай ханцуйвч бэлэглэсэн байна. Мөн сурагчдад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг олгожээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ