Тайландад халдлага боллоо

img

Тайландын өмнөд хэсгийн Паттани хотноо өнгөрсөн шөнө халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, 29 хүн шархтсан талаар хотын цагдаагийн газраас дамжуулав.

 

Хотын төвд байрлах таван одтой зочид буудлын гадна тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин гэнэт дэлбэрсэн байна.

 

Эрх баригчид энэхүү хэргийн террорист халдлага хэмээн мэдээлжээ.

 

Тайландад террорист халдлага гарах нь ихэссэн бөгөөд зарим орны удирдлагууд иргэдээ тус улс руу зорчихгүй байхыг анхааруулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ