Гадаад руу зугтаасан авлигачдыг баривчилжээ

img

БНХАУ-ын хууль хяналтын байгууллагын ажилчид авлига авч, гадаадын орнууд руу зугтаасан 634 хүнийг баривчилсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Баригдсан эрхмүүдийн ихэнх нь төрийн албан хаагч, бизнес эрхлэгчид гэнэ. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авч, иргэдийг хохироосон хэмээн буруутгажээ.

 

Бээжингийн цагдаагийнхан гурван сар мөрдлөгө явуулсаны үр дүнд Европ болон Азийн орнууд руу зугтаасан авлигачдыг баривчилсан аж. Цагдаагийнхан дээрх хүмүүсийн хөрөнгийг битүүмжилж, мэдүүлэг авч эхэлжээ. Мөн тэдэнтэй холбоотой 1000 орчим хүнийг саатуулаад байна.

 

Одоогоор тэд хэр хэмжээний авлига авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд ирэх сараас шүүх хурлууд эхлэх гэнэ. Си Зиньпин 2013 онд БНХАУ-ын даргаар сонгогдсоноос хойш авлигачдыг агнах ажиллагааг эхлүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд 112 мянган хүн авлигын хэргээр ял сонссон байна. Мөн авлигын хэрэгтэй холбоотой 11 мянган хүнийг төрийн албанаас чөлөөлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
хужаа нарыг дуурайж болохгүй. ид уу цад ганц нэг нь ч баяж
2017-10-31
Зочин:
Hamgiin ehleed elbeg geech luivarchdiin tolgoi handgui caddagui hariin uyani nohoig bari yaliig ni uguh heregteu tegeed lbayarcogt saihangulug geed cuvj ugnuu
2016-10-29
Зочин:
Чадахгүй. Яагаад гэвэл бүгд халаас санхүү нэгтэй. Бүгд хоорондоо эрх ашиг, мөнгө санхүүгээрээ нягт холбоотой. Женко, МСS, ХХБ бүгдийг хар л даа. Худлаа л бахирахаас цаашгүй. Элбэг Үүл хоёрын чирч ирсэн АНУ ах нарыа нь зааж өгсөн ардчилал нь Монголыг мөхөөхөд зориулжээ.
2016-10-29
Зочин:
Чадах уу гэж асууж болохгуй чадах естой. Эрх баригчид уунийг хийхгуй. Ард тумэн оороо л хийнэ.
2016-10-29
од:
манайхан их хуралд ороод суучихаж байна даа
2016-10-29
Зочин:
АН-н идээчин угаачидыг 1996 оноос хойш авсан идсэнийг нь нэг бvрчлэн тооцож цалинтай нь харьцуулж хариуцлагад татая!!
2016-10-28
ㄱㄷㄱㄷㄱㄷㄱㄷ:
Удирдагч гэж ийм л хүнийг хэлнэ..Элбэгээд ..Батболдод Энхболдод Баярт Баярцогтод Сайханбилэгт
2016-10-27
sad:
EEEEEEE bolildoo muusain hytaduud iim lag baihad bid nar arai arai
2016-10-27
Зочин:
Авилгачдыг МАН аас эхлэх хэрэгтэй юм
2016-10-27
Z:
Manaid shalgah barih gheer oorsdigo awlah bdg bh oo.ginjin holbotoi.
2016-10-27
Зочин:
Улсаа дампууртал идсэн АН ын хулгайчуудад хэзээ хариуцлага тооцох вэ
2016-10-26
irgen:
Manaid bolohoor avilgachiig shalgaj baina geed ongordog,,,,oros, hyatad 2 shig avilgachidiig hezee shiitgeliig ni ogoh um boldoo,,,??????????????????
2016-10-26
Зочин:
xamgiin tom tolgoilogch elbegdorj xulgaichiig barichixval busad ni amarxan sh dee
2016-10-26
Зочин:
xamgiin tom tolgoilogch elbegdorj xulgaichiig barichixval busad ni amarxan sh dee
2016-10-26
Зочин:
Хятадаас дуурайн авах чюм бий, хаях ч юм бий
2016-10-26
Иргэн:
Манайхан төрийнхөн бүгдээрээ авилгачид болохоор арга хэмжээ авч чаддаггүй.
2016-10-26
Дорж:
Авилгачдыг ингэж мердеж мешгеж барьж авч шоронд хий,байцааж яриад хэлээд нэмэр алгаа,шууд барьж хорьж цагд,хуний эрх ,эрх челее монголд хэрэггуй зуйл, монголд гэмт хэрэг хийгээгуй ,авилга аваагуй,нэр цэвэр хун эрх ,эрх челеегее эдэлж л бгаа бишуу,
2016-10-26
Зочин:
Монголын Элбэгдорж Баяр З.Энхболд Алтанхуяг Сайханбилэг Баяцогт Сү.Батболд Багабанди нарын авилгач нарыг баривчилж цаазаар авах хэрэгтэй.
2016-10-26
Зочин:
Манай ийм үйл ажиллагааг хэзээ явагдах бол... Төр тунгалаг ариун байхын эхлэлийг хэн тавих бол.
2016-10-26