Хоёр сая хүн зикагийн халдвар авчээ

Бразилийн Эрүүл мэндийн сайд Рикардо Баррос 3.5 сая ам.доллароор 10 минутын дотор зика вирусын халдвартай хүнийг тогтоох чадвартай аппарат худалдан авсан хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн талаар “www.people.cn” мэдээллээ. Уг аппаратыг АНУ-аас худалдан авчээ. Аппарат хүний биеийн дулаан эсвэл цусны шинжилгээний тусламжтай халдвар авсан эсэхийг тогтоох гэнэ.
Сайд “Зика хурдацтай нэмэгдсэн нь чанарын шаардлага хангасан аппаратгүйгээс болсон. Халдвар авсан эсэхийг тогтоохын тулд бид 12 цаг хүлээдэг байсан. Харин одоо 10 минут хүлээхээр боллоо. Бид эхний ээлжинд жирэмсэн эх болон бага насны хүүхдүүдийг халдвар авсан эсэхийг тогтоохоор болсон. 12 сарын дараа халдвар авсан иргэдийг тоог мэдэх боломжтой” гэж мэдэгджээ.
Зөвхөн тус улсад зикагийн халдвартай хоёр сая хүн байна. Бразилд зикагийн халдвартай 7500 орчим хүүхэд мэндэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ