Автобусныханд арчаа алга

img

 

Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 21 зөрчил бүртгэгджээ. Үүний 11 нь зам тээврийн осолд холбогджээ. Харин 10 нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан түр буюу удаан зогсолт хийж замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан, түгжрэл үүсгэж иргэдийг бухимдуулсан байна.

 

Иймд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд үйлчилгээнд явуулж буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж замын хөдөлгөөнд оролцуулах, тогтмол хяналт тавих, техникийн саатлаар зогссон нөхцөлд түргэн шуурхай эвдрэл, гэмтлийг засах, зам чөлөөлөх арга хэмжээ авч байх, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байгааг замын цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хотын иргэн:
Лав л бүгд бараг зэрэг өдрийн хоолонд орно, явахгүй гээд зогсчихдог юм байна лээ. Энэ их замын түгжрэлийг арилгах гол арга зам бол хотын соёлтой цэвэр, цэмцгэр автобус тээврийн үйлчилгээ шүү дээ. 5-10 мин -аас дээш хүлээлгэхгүй байх хэрэгтэй. Шороо пургисан, хар утаа хаясан, даац хэтэрч чихэлдсэн, элэг бөөрний байр солигдтол давхидаг автобусуудл үйлчлэх юм. Монголчуудыг албаар бухимдалтай энэ тарчиг байдалд байлгах улс төрийн бодлогоос болж хотын автобус тээвэр хэзээ ч цэвэрхэн тохилог, хурдан шуурхай болохгүй юм шиг байна. Тэрнээс биш мөнгө олдог энэ салбарыг хамгийн амархан хөгжүүлж болмоор юм.
2016-10-28
Zochin:
Ene Avtobusnii jolooch nar gej ! Denduu soelgui ! Estoi olsgolon golognuud shig amitad baih yum ! Avtobusnii jolooch nariig ondor tsalintai ! Tegehdee duremee yag barimtaldag jolooch naraar burduulmeer bna ! Tegehgui bol olon humuusiin ami nasaar toglono doo !
2016-10-26